Бээжин, БНХАУ — Дэлхийн хамгийн анхны хүн дүрст роботын хагас марафон гүйлтийн тэмцээн өнөө өглөө БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Ижуан дүүрэгт амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдаанд төрөл бүрийн хиймэл оюун ухаант роботуудаар тоноглогдсон 20 багийн 18 төрөл, загвар бүхий робот оролцож, нийт 21.0975 км-ийн зайд хурд, тэсвэр хатуужлаа сорьсон юм.
Тэмцээнд Хиймэл оюун ухаант роботын инновацын төвд бүтээгдсэн “Tiangong Ultra” робот бусдаасаа тасархай амжилт үзүүлж, ойролцоогоор 2 цаг 40 минутад барианд орсноор дэлхийн анхны хүн дүрст роботын хагас марафоны аварга болж тодорлоо.
Уралдаанд оролцогч роботуудад зөвхөн хурд төдийгүй тэсвэр хатуужил, нэр хүнд, загвар дизайн зэрэг олон шалгуураар үнэлгээ өгч, төрөл бүрийн шагналуудыг гардуулсан байна. Үзүүлсэн амжилтаараа дараах шилдэг робот компаниуд онцлогджээ:
-
“Tiangong Ultra” – Хиймэл оюун ухаан роботын инновацын төв
-
G1 – “Unitree” компани
-
Kuavo – “Leju Robotics” компани
-
N2 – “NOETIX” компани
Тус тэмцээн нь робот техник, хиймэл оюун ухааны салбарын дэвшил, тэсвэр тэвчээр, бие даасан хөдөлгөөний хөгжлийг харуулах төдийгүй олон нийтэд шинэ эрин үеийн инженерчлэлийн хөгжил ямар түвшинд хүрснийг харуулсан түүхэн үйл явдал боллоо.