Улаанбаатар - Цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 оны 4 дүгээр сарын 18-ны 20:00 цагаас 4 дүгээр сарын 19-ний 20:00 цаг хүртэлх хугацаанд орон нутгаар хүчтэй салхи, нойтон цас орж, цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх ба шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Харин бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 18-20 метр хүртэл түр зуур ширүүсч, шороон шуурга шуурах нөхцөл бүрдэнэ.
Цаг уурын байгууллагаас иргэд, малчид, тээвэрчдийг:
-
Хүчтэй салхи, шуурганд бэлтгэлтэй байх,
-
Автомашинтай хол замд гарахгүй байх,
-
Мал бэлчээх, гадаа ажил хийхдээ болгоомжтой байхыг анхааруулж байна.