БИЛГИЙН ТООЛЛЫН 22
2025.04.20 / НЯМ ГАРАГ
ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ГУРВАН ХӨХ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно
Наран ургах, шингэх: 05.53-19.49
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Огторгуй
Аргын тооллын 4 сарын 20, Адьяа гараг. Билгийн тооллын 22, Элдэв тэнгэртэн одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 53 минутад мандан, 19 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тариалангийн хур буух улирал (4ц 1м). Билгийн 22.