Dark Light
Нийгэм | 2025-04-19

ИХЭР: ЗУГААЦАН ЦЭНГЭХ ХҮСЛЭЭ ДАР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20-НИЙ ӨДРИЙН 12 ОРДЫН ЗУРХАЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Хонь: Өөрийн асуудлыг ганцаараа бус ойр дотнын хүмүүстэйгээ зөвлөлдөн шийдэхэд буруудахгүй. Гэр бүлд сайхан уур амьсгал бүрдэж бусдад сайн үлгэр дуурайлал болно. Та ойр дотнынхонтойгоо сайн ойлголцох тул дотоод зүрх сэтгэлээ нуулгүй нээх хэрэгтэй. Өнөөдөр эрүүл мэнд бага зэрэг муудаж болзошгүй. Дур мэдэн эм уулгүй эмчид очиж зөвлөгөө ав. 

Үхэр: Хайр дурлалын харилцаа аз жаргалтай, нөхөрсөг дотно байна. Хосуудын хувьд амьдралын сайхан тохиолдол бүрдэнэ. Энэ өдөр биеийн ерөнхий эрүүл мэндэд таагүй нөлөөлөх хүчин зүйл илэрнэ. Хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой асуудал үүсэж магадгүй. Хоолоо сойж өлсгөлөн байх зэргээр биеэ зовоох хэрэггүй. Сэтгэл санааны байдлаа илүү анхаар.

Ихэр: Залуу гэр бүл өмнөө томоохон зорилго тавина. Хамтын үйл ажиллагаа явуулахад тохиромжтой байна. Хайртай хүн тань таны ойрын туслагч байх болно. Хожим өөрийгөө уучилж чадахгүйд хүрэх зүйл бүү хий. Хайртай хүмүүсээ зовоохгүйн тулд түр зуурын шохоорхсон сэтгэлээ чангалан барь. Гадуур гарч зугаацан цэнгэх хүслээ дар

Мэлхий: Гэр бүлийн нөхцөл байдал таны хувьд тэргүүн зэргийн асуудал байх ёстой. Эрүүл мэнддээ анхаарч, ажлын ачаалал болон буруу зуршлаас хол байхыг од эрхэс сануулж байна. Энэ өдөр боломж байсан ч мөнгөө зарцуулахдаа хямгатай бай. Гэнэтийн шийдвэр гаргах хэрэггүй. Хэн нэг хүн тусламжийн гараа сунгах магадлалтай. Энэ үйл явдлыг ашиглан шинэ гэрээ тохиролцооны үндсийг тавина. 

Арслан: Бусдад туслах нь хэзээ нэг өдөр танд эргэж эерэг нөлөө үзүүлэх болно. Мөн бусдаас нэрэлхэлгүй тус дэм ав. Сэтгэл дотор байгаа эмзэг зүйлийг хэн нэгэнтэй хуваалцаж, нээхэд тохиромжтой үе. Эрүүл мэндээ анхаар. Энэ цаг үеэс дархлаа дэмжих бэлдмэлүүд хэрэглэхэд илүүдэхгүй. Гэр бүлийнхнийхээ эрүүл мэнд ч анхаар. 

Охин: Зөрчил маргаанаас зайлсхийхийн тулд бусдын эвийг олох чадвараа ашиглахыг од эрхэс зөвлөж байна. Та арилжаа наймаанаас мөнгө олсон бол түүнийгээ хадгалж өсгөхийг хичээх нь чухал. Залуу, эрч хүчтэй хүмүүсийн хувь заяаг од эрхэс ивээж байгаа тул тэдний эхэлсэн бүхэн амжилттай бүтнэ. 

Жинлүүр: Та боломжоороо аль болох амрах хэрэгтэй. Амьдралд юу хамгийн чухал вэ гэдгийг бодож бай. Та эрч хүч ихтэй байх ч үүнийгээ ямар ч ашиггүй зүйлд зарцуулж магадгүй. Ойр дотнын хүмүүсээ гомдоохгүйг хичээ. Өөртөө шүүмжлэлтэй ханд. Залуу хүмүүс амьдралаа өөрчлөх хүсэлд автаж, шинэ орчин хайна.

Хилэнц: Ойр дотнын хүмүүсийнхээ талаар хэн нэгний ховын үгэнд бүү итгэ. Энэ нь санаанаасаа зохиосон зүйлс байх болно. Ганцаараа тайван байхад таатай өдөр байна. Та бүх зүйлийн учрыг олж чадна. Өөрийн дотоод сэтгэлийг сонсох боломж гарна. Сэтгэлийн амар тайван байдалдаа анхаарал тавь. 

Нум: Амьдралд тохиох аливаа учралыг тааламжтай хүлээн авч, таалагдсан хүмүүстэйгээ сайхан хөгжилд. Сонин сайхныг ярьж, ажил амьдралын төлөвлөгөөнийхөө талаар бусадтай хуваалцах нь таныг таатай байлгах болно. Зарим хүмүүс жижиг асуудлаар гэр бүлтэйгээ муудаж магадгүй. Аливаа гэнэтийн зүйлтэй аль болох зохицож, олдсон боломж бүрийг алдалгүй, хэрэгцээтэй үйлдлийг түрүүлж хий. 

Матар: Харилцаа холбоонд идэвхтэй байх өдөр. Алс хол аялал болон ажлаар явахад таатай. Хэрэгтэй мэдээлэл цуглуулж чадвал чухал харилцаа холбоогоо аварна. Таны гаргасан санал, санаачилга дэмжигдэнэ. Өөрийн биеэ авч явах байдалд анхаар. Хайрын харилцаандаа идэвх санаачилгатай байна. Энэ үед амьдралаа өөрчлөхөөс цааргалах хэрэггүй.

Хумх: Энэ өдөр гэртээ зүгээр суухаас илүү олон нийттэй харьцахыг од эрхэс танд зөвлөж байна. Эргэн тойрны хүмүүстэй харилцаа сайтай байвал оюун санааны хувьд танд их урам өгнө. Ганц бие хүмүүст бага зэрэг өөрчлөлт хэрэгтэй байж магадгүй. Гэнэтийн нөхцөл байдал таны хайр сэтгэлийн харилцаанд түлхэц өгнө. 

Загас: Хувийн зорилгодоо хүрэх гэж яарах хэрэггүй. Аль болохоор бусдыг бодож, тэдэнд туслахыг хичээ. Таагүй мэдээ сонсох нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Бүх юм танаас шалтгаалахгүй гэдгийг анхаар. Хамгийн гол нь эрүүл мэнд гэдгийг бодолцож зарим зүйлийн төлөө шаналахаа зогсоо. Хайртай хүмүүс бие биеэ илүү сайн ойлгоход романтик байдал их нөлөөлөх болно. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11