Dark Light
Нийгэм | 2025-04-19

ЖУУЛЧИД ЗОРЧДОГ БҮСҮҮДЭД ӨНДӨР ХУРДНЫ WIFI СҮЛЖЭЭ НЭВТРҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улаанбаатар хотод аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөлтэй ажил хэрэгч уулзалт зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтаар аялал, жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг хамтран шийдвэрлэх, жуулчдын тав тухтай аяллыг хангах зорилгоор олон бүтээлч санал, санаачилга гарч, тодорхой шийдлүүдэд хүрсэн байна.

Бизнес эрхлэгчдийн зүгээс хамгийн түрүүнд анхаарах асуудал нь жуулчин тосох үйлчилгээг цэгцлэх хэрэгцээ гэдгийг онцоллоо. Тэд өөрсдийн машин, автобус ашиглан жуулчдыг тосох үед авто замын түгжрэл нэмэгдэж, зохион байгуулалт муутай байдал үүсдэг тухай илэрхийлжээ. Энэ хүрээнд Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газартай хамтран жуулчдыг угтах үйлчилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулах санал гаргасан бөгөөд уг саналыг холбогдох байгууллагууд дэмжсэн байна.

Уулзалтын үр дүнд нийтийн тээврийн бодлогын газраас шаардлага хангасан, 45 хүний суудалтай, тохилог автобуснуудыг жуулчин тосох, зочин угтах үйлчилгээнд тусгай зориулалтаар явуулахаар болсон юм. Эдгээр автобусуудыг тодорхой таних тэмдэгтэйгээр нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэйгээр хөдөлгөөнд оролцуулах бөгөөд үйлчилгээ хурдан шуурхай байх нөхцөл бүрдүүлнэ.

Мөн аялал, жуулчлалын салбарын төлөөллүүдийн зүгээс жуулчид ихээр зорчдог бүсүүдэд өндөр хурдны Wi-Fi сүлжээ нэвтрүүлэх, нийтийн тээврийн чиглэл, такси үйлчилгээ, тухайн газрын түүх, соёлын онцлог, зочид буудал, хоолны газрын байршлын мэдээллийг агуулсан самбарууд байрлуулах шаардлагатайг онцолсон. Хотын удирдлагууд эдгээр ажлыг нэн даруй хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж эхлээд байна.

Уг уулзалт нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Улаанбаатар хот орчмын аялал, жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болохоор байлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11