Компаниудын хүсэлтийн дагуу Нийтийн тээврийн бодлогын газраас жуулчин угтах үйлчилгээнд том оврын автобус явуулахаар боллоо. Аялал, жуулчлалын бизнес эрхлэгчдийн зүгээс замын түгжрэлтэй холбоотойгоор жуулчин тосох, зочин угтах үйлчилгээ төвөгтэй байна үүнийг нэгдсэн журмаар хийх боломжтой эсэх талаар санал гаргасан юм. Тодруулбал бизнес эрхлэгчид компаниуд тус тусын машинаараа зочноо тосоод буцахдаа түгжрэлд орж, зочиндоо тавгүй сэтгэгдэл төрүүлдэг тиймээс хотын зүгээс нэгдсэн үйлчилгээ үзүүлэх боломжтой эсэх талаар санал тавьсан юм.
Үүний хариуд Нийтийн тээврийн бодлогын газраас 45 хүний суудалтай тохилог автобусаар үйлчлэх боломжтой. Мөн эдгээр автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулах учир жуулчдыг түргэн шуурхай буух газарт нь хүргэх боломжтой гэдгийг хэллээ. Үүнийг хамтран нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар жуулчин тосохтой холбоотой түгжрэлд үзүүлэх нөлөөллийг бууруулах, зочдыг түргэн шуурхай хүргэх, нэгдсэн системтэй болох зэрэг давуу тал үүсэх юм.