Dark Light
Нийгэм | 2025-04-20

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ 642 БОЛОВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл гаргалаа. 2025 оны байдлаар тус өвчнөөр лабораториор батлагдсан 642 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс:

  • 135 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа

  • 9 хүн гэрээр эмчлүүлж байна

  • Сэжигтэй 38 тохиолдол илэрсэн

  • Хавьтал болсон 11,539 хүн бүртгэгджээ

Улаанбурхан нь вакцинаар сэргийлэх боломжтой, халдварлах чадвар өндөртэй халдварт өвчин юм. Тохиолдлуудын дийлэнх нь ерөнхий боловсролын сургуулиудад голомтлон гарч байгаатай холбогдуулан, сургуульд хамрагдаж буй хүүхдүүд болон багш ажилчид, эцэг эхчүүд вакцинд хамрагдах нь хамгаалалтын хамгийн үр дүнтэй арга гэдгийг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.

Хамтдаа улаанбурхан өвчнөөс сэргийлье!
Өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд улаанбурханы эсрэг вакцинд цаг алдалгүй хамрагдаарай.

Тодруулах зүйл байвал дараах дугаарууд руу хандана уу: 89016199, 75103100

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11