Dark Light
Нийгэм | 2025-04-21

НАС БАРСАН ГЭРЧИЛГЭЭ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН ХЭРГИЙГ ШҮҮНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаарх хуурамч мэдээллийг бүрдүүлэн өгч хариуцлагаас зайлсхийсэн гэх үйлдлийг шалгаж, шүүхэд шилжүүллээ. Тодруулбал, иргэн Т гэгч нь бусадтай бүлэглэн 2018 оноос 2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр  иргэдийг залилж бусдад 460 сая орчим төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдон шалгагдаж байх хугацаандаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаарх хуурамч бичиг баримт бүрдүүлж, нас барсны гэрчилгээ гаргуулсан байна. Улмаар уг лавлагааг үндэслэн 2023 онд иргэн Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч нас барсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Цагдаагийн байгууллагаас иргэн Т 2023 онд өөрийгөө нас барсан гэх хуурамч бичиг баримт үйлдэж, улмаар эрх бүхий байгууллагаас нас барсан гэх хуурамч бичиг баримт гаргуулж эрүүгийн хариуцлагаас зайлсхийсэн гэх мэдээллийн дагуу хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, иргэн Т-ийн хэрэг шалган шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн мөн хүний хувийн байдлыг тодруулсан гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 21.1, 23.2 дугаар зүйл ангиудад зааснаар яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11