Dark Light
Нийгэм | 2025-04-21

Ц.ЛУТ-ОЧИР: ЕВРОАЗИЙН ГЭРЭЭ БОЛ МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГ БИШ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Агаарын зам, түлш, худалдааны бүх гарцаа ОХУ-д өгч буй Ц.Туваан, Л.Гантөмөр сайд нарыг огцрохыг шаардаж эдийн засагч Ц.Лут-Очир мэдээлэл хийлээ.
Олон улсад гарах цорын ганц гарц онгоцны буудлынхаа түлшний хангамжийг ОХУ-ын Роснефть компанид өгч 20 жилээр түлшний худалдан авалт хийх гэрээ хийж байгаа нөхцөл байдал бол Монгол Улсын эрх ашиг биш. Түлшний эрчим хүчний хамаарлыг дахин 20 жилээр сунгах үйл ажиллагаа болох гэж байна. Би үүнийг эсэргүүцэж, энэ гэрээг гардан гүйцэтгэж байгаа Л.Гантөмөр, Ц.Туваан сайд нарыг яаралтай огцор гэж би шаардаж зогсож байгаа. Мөн Евроазийн гэрээ бол Монгол Улсын эрх ашиг биш. ОХУ болон түүнийг дагаж байгаа тавхан улсын дотоод асуудал. Үүн рүү Монгол Улсыг татан оролцуулах олон улсын хамтын нийгэмлэгээс Монгол Улсыг тусгаарлах, өөрсдийн нөлөөнд оруулах гэсэн бодлого гэж эсэргүүцэж байна. Евроазийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ хийснээрээ Монгол Улс ын эрх ашиг биш. Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэгчид, хүнс үйлдвэрлэгчид үүнд хохирно. Өрсөлдөөнд орж чадахгүй дампуурах эрсдэл байгаа учраас энэ гэрээ рүү бид орох шаардлагагүй гэж үзэж байна. Монгол Улсын эрх ашгаас урвасан гэрээ хийж байгаа Л.Гантөмөр, Ц.Туваан сайдыг яаралтай огцруулахыг Засгийн газраас шаардаж байна. Хэрвээ Засгийн газар энэ гэрээгээ буцааж татахгүй бол урвагч Засгийн газар өөрсдөө огцор гэж шаардлага хүргүүлсэн. Үүнийг УИХ өнөөдрөөс авч хэлэлцэж байгаа. Бүлгүүд хуралдаад эхэлсэн. Мөн Эдийн засгийн байнгын хороо болон бусад байнгын хороодоор хэлэлцээд явах байх.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11