Dark Light
Нийгэм | 2025-04-21

ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХОХИРООСОН 4 ХЭРЭГ ГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 49075 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 260 хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл 
- Хүний амь насыг хохироосон 4,
- Бусдын биед халдаж, хохирол учруулсан 93
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7,
- Өмчлөх эрхийн эсрэг 92
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 4,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 50, бусад төрөлд хамаарах 6 хэрэг байна.
 
Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 78,498 зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдэж, 78,254 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дээрх нийт зөрчлийг шийдвэрлэсэн байна. 
Бүртгэгдсэн  зөрчлийн хэргийг ангиллаар нь авч үзвэл:
 
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 4,101,
Танхайрах 173,
Хүний биед халдах 363,
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 228,
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 72,877 бусад 756 зөрчил байна.
 
Дээрх 78,498 зөрчлийг шийдвэрлэлтийн төрлөөр нь авч үзвэл
-Шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 166,
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, давтан зөрчил гаргасан үндэслэлээр баривчилж, эрх хассан 101, 
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 431 иргэнийг торгож, Эрх хасах шийтгэл оногдуулсан бол 77,554 иргэнд торгох шийтгэл оногдуулжээ. 
 
Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 85 иргэнд 24,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 137 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11