Dark Light
Нийгэм | 2025-04-21

ГАЗРЫН ХЭВЛИЙД ХАЛДСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэд дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор шунахайн сэдэлтэй ашиг олох зорилгоор газрын хэвлийд хууль бусаар халдаж байгаа үйлдлүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Бууцагаан сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрээс иргэн Л, Г нар нь бусадтай бүлэглэн машин механизм болон тусгай тоног төхөөрөмж ашиглан ашигт малтмал олборлох зорилгоор хууль бусаар газрын хэвлийд халдаж, экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ. Дээрх үйлдэл, түүнээс үүдэн гарах хор хохирлоос хамаарч нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэлд эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулдаг бол хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулж шалган шийдвэрлэдэг.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11