Dark Light
Нийгэм | 2025-04-21

БУСДЫН ФЕЙСБҮҮК ХАЯГААР НЭВТЭРЧ 1.250.000 ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бусдын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйн, залилах гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэж байна. Тухайлбал, иргэдийн фейсбүүк хаягийг ашиглаж мөнгө залилж байгаа этгээдүүд нь харилцаж байгаа хүнээ гарцаагүй байдалд оруулж, зээлсэн мөнгөө эргүүлж өгөхдөө хүүтэй нь өгнө, эсвэл түр шилжүүлээч, эмнэлэгт байна гэх мэтээр бичиж итгэл үнэмшил төрүүлэн залилан мэхэлдэг. 
Тодруулбал: Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймагт “Миний фейсбүүк хаягт танихгүй хүн хууль бусаар нэвтэрч найз, нөхөд, ах, эгч нараас минь мөнгө гуйж нийт 1.250.000 төгрөгийг залилж авсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Яг ийм жишгээр энэ оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд 304 орчим хэрэг шалгагдаж байна. 
Иймд иргэн та өөрөө ч мэдэхгүйгээр фейсбүүкийн нэр, нууц үгээ алдах эрсдэлтэй байдаг учир фейсбүүкийн кодоо ойр, ойрхон солих мөн хэн нэгний хаягаас яаралтай мөнгөний гуйлга бүхий чат ирвэл хаягийн эзэнтэй утсаар холбогдож нягталж шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11