Dark Light
Нийгэм | 2025-04-21

НУМ: АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТ СОНИРХОЛТОЙ, ҮР АШИГТАЙ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Урьдын туулсан туршлагаа ажил хэрэгт түлхүү ашиглах өдөр. Хамт олон болон олон нийттэй нээлттэй холбоо тогтооход таатай. Зарим тохиолдолд өөрийн эрс шийдэмгий байдлаа харуул. Ямар ч нөхцөлд бусдын эрч хүчийг сэргээж чадах манлайлагч бай. Эрүүл мэнддээ анхаар. Архаг хууч өвчинтэй бол сэдэрч болзошгүй. Өөх тостой, хурц хоол хүнс бүү.
 
Үхэр: Урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдалд орж магадгүй. Гэхдээ ихэнх хүмүүс асуудлыг амархан шийднэ. Харин шийдвэрийг бусдын дарамтад бус өөрөө гаргах ёстой. Өнөөдөр шинэ ажил хэрэг эхлүүлэх эрч хүчтэй байна. Хуримтлагдсан эрч хүчээ гаргахдаа зөв санаа ухаалаг байдалтай хослуул.
 
Ихэр: Эрхэлсэн ажилдаа илүү төвлөр. Од эрхсийн байрлал амжилттай ажил хэрэг, ашигтай арилжаа наймаа зэргийг билэгдэнэ. Санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэхэд эерэг байхыг боломж байна. Ойр дотнын хүнээ болгоомжгүй үг, шүүмжлэлээр гомдоохгүйн тулд үг яриагаа цэнэ. Хосууд бие биеийнхээ сонголтыг хүндэл.
 
Мэлхий: Өнөөдөр ямар нэг зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлаас болж уурлаж бухимдах сэтгэл санаа тогтворгүй болох магадлал өндөр байна. Гэхдээ аль болох нийтэч, хөгжилтэй байх хэрэгтэй. Хэрвээ та хийсэн зүйлдээ дараа нь гэмшихгүй байхыг хүсвэл үр дүнг нь таамаглах боломжгүй санаагаа хэрэгжүүлэх гэж оролдох хэрэггүй.
 
Арслан: Өнөөдөр албан ёсны үйл ажиллагаанд тохиромжтой өдөр. Нөлөө бүхий, сонирхолтой хүмүүстэй танилцана. Хэрэгжүүлэх төсөл төлөвлөгөө танилцуулах үед дэмжлэг авах боломж байна. Санхүүгийн хөрөнгө оруулалт олох асуудал олон талын мэдлэг шаардана. Мөн сайн мэргэжилтний зөвлөгөө хамгийн чухал үе.
 
Охин: Хувийн ёс суртахуундаа анхаар. Хайртай хүнээ хуурвал үүнийхээ төлөөсийг та төлнө. Гэхдээ энэ өдрийг аз жаргалтай байлгах боломж танд бий. Сэтгэл санаа болон оюун бодлоо нэгэн зүгт төвлөрүүлэхийг хичээ. Ямар нэг хэрүүл маргаан таны талд шийдэгдэхгүй байх магадлалтай байна.
 
Жинлүүр: Сэтгэл зүйн дарамт болох түрэмгийлэл ирэх аюул байна. Шинэ ажил эхлэлгүй, хуучин дутуугаа дуусга. Таагүй санаа бодолд бүү авт. Гадуур гарч муу хүмүүстэй бүү нийл. Элдэв урхинд орохоос зайлсхий. Хүүхдүүдтэйгээ илэн далангүй, шударга харьцахад таатай. Энэ нь хүмүүжлийн талын олон таагүй асуудлуудыг арилгана.
 
Хилэнц: Шинэ төслийг амжилттай эхлүүлнэ. Гэхдээ алдаа гаргавал хурдан буруугаа хүлээхгүй байх нь таагүй үйл явдлын үндэс болно. Сэтгэл санаа хэвийн болсон байх тул ажил хэрэгт нөлөөлөхгүй. Энэ өдөр та ажилдаа аз жаргалтай амьдралын нэгээхэн хэсэг мэтээр хандвал түүнээс баяр баяслыг авах болно.
 
Нум: Ажил хэрэгч уулзалт сонирхолтой бөгөөд үр ашигтай болно. Орлогоо нэмэхийн тулд хүч бололцоогоо бүү хайрла. Нөлөө бүхий хүмүүстэй уулзах уулзалтдаа онцгой ач холбогдол өг. Мөнгө хөрөнгөтэй холбоотой бичиг баримт бүрдүүлэхдээ анхааралтай бай. Олон янзын саналаас сонголт хийх хэрэгтэй болно.
 
Матар: Ирээдүйд юу болохыг дотроо төсөөлөн харж, урьдчилан мэдрэхийг хичээ. Цаг хугацааны эзэн байх эсэх нь өөрөөс тань хамаарна. Хэн нэг хүний таатай саналыг залхуурч хойшлуулах хэрэггүй. Учир нь дараа нь ашиглаж чадаагүйдээ харамсах болно. Хэцүү байсан ч бүгдийг урьдчилан төлөвлө. Хайр дурлалын харилцаа асуудалтай учирна.
 
Хумх: Нийгмийн байр сууриа шинэ шатанд гаргахын тулд та томоохон үсрэлт хийхээр оролдох хүсэлтэй байна. Таны үйл ажиллагаа сонирхолгүй, нэгэн хэвийн ажилтай байвал ахиц дэвшил гарахгүй байх магадлалтай. Өөрийн байр суурийг ил тод илэрхийл.
 
Загас: Өнөөдөр тэсвэр тэвчээр шаардсан үйл явдал болно. Ажил хэргийн шийдвэр гаргахдаа нэр хүндтэй хүмүүсийн туршлагыг судал. Мөнгөний хэрэгцээ их гарах тул та бухимдана. Ийм үед мөнгөнөөс хэт хамаарахаас зайлсхий. Бодол хүслээ бусдаас нуу. Урьдах өдрүүдийн төлөвлөгөө, санаагаа хэрэгжүүл.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11