Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр сумын хоёрдугаар багт 2025 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 16:30 цагийн орчимд байшин шатаж байна, дотор нь байсан 3-5 насны 3 хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тухайн асуудлаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад:
"Өчигдөр буюу энэ оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд “Байшин шатаж байна, дотор нь байгаа хүүхдүүд гарч чадаагүй” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б”-ын эзэмшлийн модон байшин шатаж, дотор нь байсан 3-5 насны 3 хүүхэд нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдлээ.
Уг хэргийг Төв аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна" гэх мэдээллийг өглөө.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, бага насны хүүхдийг заавал харгалзах хүнтэй үлдээх, ахуйн хүрээнд учирч болохыг эрсдэлийг тооцоолж аюулгүй болгох, хаврын хуурайшилтын энэ үед галын аюулаас болгоомжлох зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.