Танилцсан эмэгтэй нь гар утас, бэлэн мөнгийг нь аваад зугтсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.
Дөрөвдүгээр сарын 20-ны 18 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ... дугаар тоотод танилцсан эмэгтэй гар утас, бэлэн мөнгө аваад алга болсон гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал нэр бүхий эрэгтэйг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь Iphone 16 pro маркийн гар утас, биед байсан 2 сая төгрөгийг зүс таних эмэгтэй хулгайлсан байж болзошгүй хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өөрийн эд зүйлсдээ хянамгай хандахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.