Өнгөрөгч 2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд хий тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч их хэмжээний хохирол учирсан билээ. Галын улмаас онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 4 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан харамсалтай үйл явдал болсон.
Уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг яг одоо үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн үеэр
Дашваанжил ХХК-ийн өмгөөлөгч Сайнбаяр: Энд Баатаржав гэж хүн гэмт хэрэг үйлдчихээд сууж байгаа юм уу. Э.Мөнхнаран гэж хүн гэмт хэрэг хийгээгүй юу. Гэмт хэрэг хийсэн үйлдлийн нөхцөл байдлыг тогтоох ёстой гэж үзэж байна. Э.Мөнхнаран гэж хүн дохио өгсөн машины араас орж ирсэн. Жолооч болгон үүнийг мэдэж байгаа. Э.Мөнхнаран гэж хүн байгууллагын машин ашиглах ямар ч эрхгүй байсан. Тэр хүн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох байсан. Гэтэл Эрүүгийн хуулиар ч хариуцлага тооцоогүй. Бусад ямар ч хуулиар хариуцлага тооцоогүй. Тиймээс бусад өмгөөлөгч нарын адил Э.Мөнхнаран хаана байна вэ. Тэр хүнд яагаад хариуцлага тооцоогүй вэ. Гэм буруугүй бол шүүхийн шийдвэр нь гарч гэм буруугүйг нотлох ёстой.