Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, сэтгүүлч, хөтлөгч, продюсер, Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Инээмсэглэл" хамтлагийн гишүүн Балчинжавын Долгион таалал төгслөө.
Тэрээр 1956 онд Улаанбаатар хотод төржээ. Түүний эцэг Балчинжав нь малчин ардын гэр бүлд төрж өссөн, сэхээтэн хүн байв.
1962 онд түүний эцэг Балчинжав томилолтоор ЗХУ-д явахад тэрээр Москвад дунд сургуулийн 1-р ангид элсэн орж сурч байжээ. Б.Долгион тавдугаар ангиасаа гитар хөгжимтэй нөхөрлөсөн гэдэг. Сургуульд байхдаа сэтгүүлч болох хүсэлтэй байсан тэрээр сэтгүүлч болж цаг заваараа хөгжим хөөсөөр сүүлдээ хөгжмийн ертөнцөд бүрэн орсон гэж нэгэн ярилцлагадаа дурссан байдаг. Тэрээр
- “Урин хавар ирлээ” дуу хамгийн анхны уран бүтээл /Үг Балчинжав, ая Б.Долгион-1974 он/
- “Зүрхний үг”,
- “Эх үрсийн элбэрэл”,
- “Сэхүүн салхи”,
- “Ганцхан чамдаа”,
- “Инээмтгий хүн”,
- “Хүрээ хүүхнүүд”,
- “Зуны дурлал”,
- “Учралын блюз”,
- “Хослон дуулъя”,
- “Цасан үлгэр”,
- “Намрын гуниг” зэрэг 200 гаруй дууны аяыг зохиожээ.
Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.