Фото зургийг | MPA
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Шоргоолж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 168 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 15:36 цагт хүлээн авчээ. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 18:17 цагт цурамд оруулан, дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 10:10 цагт бүрэн унтрааж, сумын ойн инженерт хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 6 га талбай өртөж шатсан байна.
Эх сурвалж
| ОБЕГ
|