2025 оны 4-р сарын 22-ны "Эх дэлхийн өдөр"-өөр, Хомын талын Байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэр, Сээрийн нуруунд нутагшуулж буй тахийн сүрэгт энэ жилийн анхны унага мэндэллээ.
Шинэхэн унага нь “Сарны гэрэл” нэртэй азарганы сүрэгт хамаарах Moonrider нэртэй гүүнээс гарсан эр унага юм. Энэ нь Moonrider-ийн Хомын Талд гаргасан тав дахь унага болж байна.

