Жил бүрийн 4 сарын 23 бол "Монгол бөхөнгийн өдөр".
Монголын говь тачир сийрэг ургамалтай, усаар ядмаг, зундаа аагим халуун, өвөлдөө тэсгим хүйтэн хатуу ширүүн уур амьсгалтай. Ийм хүнд хэцүү нөхцөлд дасан зохицож, цөлөрхөг хээрийн байгалийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг амьтан бол Монгол бөхөн.
30 шахам жилийн хамгааллын тасралтгүй үйл ажиллагаа үр дүнгээ өгч 2024 онд хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар Монгол бөхөнгийн тоо 23.215 хүрчээ.
Түүхэн тархац нутгийнхаа хойд хязгаарын Айраг, Хяргас нуурын хотгорт эргэн ирсэн Монгол бөхөнгийн тоо толгой нийтдээ 906 болж нэмэгджээ.

Эх сурвалж
| Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)
|