СХД-ийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ахыгаа заазуурдчихлаа” гэх дуудлага мэдээлэл 2025 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 03:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу бүрэлдэхүүн шуурхай очиход төрсөн ах дүү болох нэр бүхий хоёр иргэн архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэн маргалдсаны улмаас дүү нь төрсөн ахынхаа толгой, уруулын дээд хэсэгт заазуураар зүсэж гэмтээсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Нийгэм | 2025-04-23
Сэтгэгдэл бичих