Dark Light
Нийгэм | 2025-04-23

МОНГОЛЫН ТОГЛОГЧДЫН ХОЛБОО ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын нийт хөлбөмбөгийн тамирчдыг албан ёсоор төлөөлдөг Монголын Тоглогчдын Холбооны зүгээс удахгүй болох Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг эрс эсэргүүцэж байна. 
Бид нэр дэвшигч Ц.Анандбазарыг хууль бусаар бүртгэсэн, шударга бус сонгуулийн хорооны үйл ажиллагааг эрс буруушааж тухайн нэр дэвшигчийн нэр дэвших эрхийг түдгэлзүүлэхийг шаардаж байна. 
Бид спортын ёс зүй, шударга байдал, ил тод байдлыг нэн тэргүүнд эрхэмлэдэг. Иймд Монголын Хөлбөмбөгийн Холбооны үндсэн дүрэм, сонгуулийн дүрэм болон холбогдох журмыг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны (FIFA) зарчмын дагуу шинэчлэн найруулж, тухайн шинэчилсэн дүрэм, журмын хүрээнд шинээр сонгууль зохион байгуулахыг шаардаж байна. 
Монголын хөлбөмбөгийг улс төрөөс ангид, шударга, ил тод зарчмаар хөгжүүлж тамирчид, тоглогчдын эрх ашгийг хамгаалах нь бидний зорилго юм. Иймд бид Монголын Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй бүх тэмцээн уралдаан /Үйл ажиллагаа/-нд оролцохгүй болохыг мэдэгдэж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11