БИЛГИЙН ТООЛЛЫН 26 2025.04.24 / ПҮРЭВ ГАРАГ
ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Наран ургах, шингэх: 05.46-19.55
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Хий
Аргын тооллын дөрөвдүгээр сарын 24, Бархасбадь гараг. Билгийн тооллын 26, Шувуун хошуут одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 05:46 цагт мандан, 19:55 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.