2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Эргэн тойрны нөхцөл байдлыг нь хайртай хүмүүстээ сайхан байхаар бүрдүүл. Хариуцсан ажлаа дуртай дургүй хийж буй байдал бүү гарга. Хиймэл хүчилсэн ур амьсгал таны ажил саад бэрхшээл учруулна. Ахуйн хүрээ болон ажлын салбарт янз бүрийн асуудлаар хүндрэл, бэрхшээл тохиолдож болзошгүй байна.
Үхэр: Энэ өдөр хийсэн арилжаа наймаа алдагдал хүлээх магадлалтай. Өөрчлөлт хийж байгаа хүмүүст анхаарлаа төвлөрүүлэн өөрийн ажлыг хийхэд төвөгтэй байна. Зөрчилдөөн үүсэж мэдэх тул хурц харилцаанаас аль болох зайлсхий. Бусдын үгэнд шууд л итгэж болохгүй. Хэрэг явдал ойлгомжгүй байвал шуудхан холд.
Ихэр: Хов живийн чанартай мэдээлэл их ирнэ. Санаандгүй байдлаар бусдыг гомдоохоос болгоомжил. Хүмүүсийн өгсөн зөвлөгөөг өөртөө тусгаж ав. Түншүүд болон найз нөхөдтэйгөө харьцах харилцаанд ахиц дэвшил гарахаар байна. Урьдын туршлага дээрээ тулгуурлан алдаа гаргахаас зайлсхий.
Мэлхий: Өнгөц дүгнэлтээр шийдвэр гаргалгүй, хүлээцтэй байх үе. Өрсөлдөгчийн хэрэглэж буй арга барилыг анхааралтай судал. Таны бизнесийг булаахыг хүсэж буй хүмүүст хариу цохилт хурдан өгч сур. Тулгарсан нөхцөл байдлын ухаалаг дүгнэх нь гэнэтийн мэдээнд сандрахгүй байхад тусална. Итгэлтэй түншүүдийн зарим үйл ажиллагаа ойлгомжгүй байсан ч тэвчээртэй хүлээ.
Арслан: Зөрүүд зан таныг хэн нэгэн хамтрагч болон найз нөхөдтэйгөө зөрчилдөхөд хүргэнэ. Чухал ажил хэрэгт хүлээцтэй байх цаг үе ирж байна. Ажил хэрэг амьдралд тохиох үйл явдлуудаас илүүтэй таны дотоод ертөнц, үзэл бодлоос голлон хамаарах магадлалтай. Гадаад нөхцөл байдал ойлгомжгүй байсан ч өөрийгөө зөв зам дээр байна гэсэн мэдрэмж авбал бүү эргэлз.
Охин: Сайн муу зэрэгцэх өдөр. Зарим хорон санаатай хүмүүстэй сөргөлдөлгүй, аль болох зайгаа барь. Муу санаатнуудын хов живээс үүссэн хор хөнөөл ирж болзошгүй. Өмнөх эерэг хандлагууд хадгалагдах боловч бие тавгүйрхэж, ажлын үр дүнд муугаар нөлөөлнө. Гэхдээ сэтгэл санаа сайхан болгох аятайхан мэдээ сонсоно.
Жинлүүр: Ихэнх хүмүүс оногдсон үүрэг даалгавраа амжилттай биелүүлнэ. Удаан боловч зөв замаар явахад буруудахгүй байх болно. Энэ нь амьдралын зарим мөчлөгт хүнд байж болно. Гэхдээ тэвчээртэй бай. Яарсан үйлдлээс болж хөрөнгө санхүүгийн тал дээр алдаа гаргах эрсдэл их байна.
Хилэнц: Хөрөнгө мөнгөндөө арвич хямгач хандах өдөр. Та бусдаас өөр байхыг хүсэж байгаа бол золиослох зүйлээ сайн тооцоол. Од эрхэс уламжлалт арга барил болон өөрчлөлт шинэчлэл аль алийг нь ивээж байна. Та маш завгүй байх тул аахар шаахар асуудлуудад анхаарлаа хандуулах хэрэггүй. Ихэнх хүмүүс бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж чадна.
Нум: Энэ өдөр сонирхолтой бөгөөд хэрэгтэй мэдээ мэдээллийг та сонсоно. Сүүлийн үед холбоо барихгүй байгаа дотнын найз нөхөдтэйгөө уулзалд. Хэсэг хугацаанд уулзаагүй хүмүүстэйгээ уулзах боломж гарна. Од эрхэс энэ цаг үед үйл ажиллагааны хүрээгээ өргөтгөх санаагаа түр хойшлуулахыг зөвлөж байна. Гаднын таагүй нөлөө далдуур нөлөөлөх бололтой.
Матар: Сонирхолтой үйл ажиллагаа эсвэл уран бүтээлдээ цагаа зориулна. Мэдрэмжтэй байдал тань хүмүүстэй харилцахад тус болно. Уран бүтээлч хүмүүс өөрийн мэдрэмжээ бүтээлдээ ер бусын байдлаар илэрхийлнэ. Таны амьдралд хандах байр суурь, шургуу зан чанараас ирэх өдрүүдийн амжилт хамаарна.
Хумх: Мэдлэг боловсролын түвшингээ дээшлүүлэх боломжийг ашигла. Өнөөдөр бусад хүмүүс амарч, зугаацаж байхад өөрийгөө дайчилж зовоосон бол хожим үр шимийг нь илүү их аз жаргалтай хүртэнэ. Тулгарсан асуудлыг шийдэхэд бүх анхаарал, эрч хүчээ хандуул. Өнөөдөр дотоод эрхтнүүд тавгүйтэх магадлалтай. Хоолны дэглэм болон хүнсэнд хэрэглэх бүтээгдэхүүнүүдээ анхаар.
Загас: Хэтэрхий даруу байх хэрэггүй. Нөхцөл байдлыг өөрийн биеэр таньж мэд. Сонирхол нэгтэй шинэ танилтай болох боломж олдоно. Энэ нь цаашид ажил хэргийн болон бизнесийн шийдвэр гаргахад ашиг тустай байх болно. Өнөөдөр хайртай хүн болон найзуудтайгаа хамт байж, санал бодол хүсэл мөрөөдлөө хуваалцах нь тааламжтай байна.