Dark Light
Нийгэм | 2025-04-23

УНГАР УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто-гийн урилгаар 2025 оны 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Гадаад харилцааны сайдын түвшинд 1978 оноос хойш буюу 47 жилийн дараа монголын талаас хэрэгжиж буй албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто-тай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно.
Монгол Улс, Унгар Улстай 1950 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд дипломат харилцааны 75 жилийн ой тохиож байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11