Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ээлжит бус Их Хурал товлосон хугацаандаа болох бөгөөд Олон улсын Хөлбөмбөгийн Холбоо, Азийн Хөлбөмбөгийн Холбооны бүрэн хяналтын дор болно.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ээлжит бус Их хурал болох гэж буйтай холбоотойгоор сонгуульд нэр дэвшигч зарим иргэний зүгээс бусдыг аливаа хууль бус зүйлд турхирах явдал гарч байгаа учир та бүхнийг эдгээр үйл явцад оролцохгүй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй байхыг уриалж байна.
Түүнчлэн Ээлжит бус Их хурлын үеэрх оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Монголын Хөлбөмбөгийн Холбооноос Цагдаагийн байгууллагад хандаад буйг үүгээр мэдэгдье.
Жич: Аливаа тамирчин болон баг нь МХБХ-ны хуваарьт тэмцээн, уралдаанд оролцохгүй байх нь Олон улсын Хөлбөмбөгийн холбооны дүрмийн дагуу хариуцлага хүлээх заалттай болохыг сануулъя.
