Dark Light
Нийгэм | 2025-04-24

ЗАМ ТЭЭВРИЙН 147 ОСОЛД 164 ХҮҮХЭД ӨРТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тээврийн прокурорын газраас Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах талаар 10 аж ахуйн нэгжид прокурорын мэдэгдэл хүргүүлжээ. Тодруулбал, зам тээврийн 147 ослын улмаас 164 хүүхэд өртөж, 83 хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 4.1 хувиар өссөн байна. Үүнээс 52.4 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 26.2 хувь нь 10-13, 15.8 хувь нь 6-9, 3.6 хувь нь 3-5, 1.8 хувь нь 3 хүртэлх насныхан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 85 нь эрэгтэй, 79 нь эмэгтэй хүүхэд байна.
Зам тээврийн ослын улмаас хүүхдэд учирсан 75.2 сая төгрөгийн хохирол мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгджээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00