Dark Light
Нийгэм | 2025-04-24

178 МЯНГАН ГА ТАЛБАЙГ ХАМАРСАН 36 ТҮЙМЭР АСАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өвөрбайгалийн нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар 1389 хүн, 123 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгааг тухайн бүс нутгийн Засгийн газрын Telegram сувагт мэдээллээ.
Газимуро-Заводский, Могочинский, Нерчинский, Нерчинско-Заводский, Чита, Сретенский дүүрэгт 19 мянга гаруй га талбайг хамарсан долоон түймрийг дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 19:00 цагт бүрэн унтраасан.
Харин дээрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 178 мянган га талбайг хамарсан 36 түймэр асаж байна. Үүний дийлэнх буюу 125 мянга нь Тунгокоченскийн дүүрэгт гарсан гэж мэдээллээ.
Энэ жил тус бүс нутагт ой, хээрийн түймрийн тохиолдол их байгаа бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад 19 дахин өссөн байна.
Эх сурвалж | zab.ru
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00