Dark Light
Нийгэм | 2025-04-24

“SILK WAY RALLY”-Д ОРОЛЦОГЧИД “GO MONGOLIA” БРЭНДИЙГ СУРТАЛЧИЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ оны 07 дугаар сард “SILK WAY RALLY” олон улсын авто ралли уралдаан болж манай улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх юм. Өнөөдөр /2025.04.24/ “Торгоны зам” буюу “SILK WAY RALLY” олон улсын авто ралли уралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар “Торгоны зам” Олон улсын Ралли уралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн даргаар Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинг томилсон юм.
”SILK WAY RALLY” буюу “Торгоны зам” олон улсын ралли уралдаан манай улсын нутаг дэвсгэрт гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн уралдааны замын чиглэл ОХУ-ын Иркутск хотоос эхлэн Байгаль нуур, Улаан-Үүдээс - Улаанбаатар- Баянхонгор-Говь-Алтай- Ховд аймгийг дамжин өнгөрч ОХУ-ын Горно-Алтайкс хүрнэ.
”SILK WAY RALLY” буюу “Торгоны зам” олон улсын ралли уралдаан 2009 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд өнгөрсөн жилийн уралдаанд 20 орны 100 гаруй тамирчин оролцож, уралдааны шууд дамжуулалтыг дэлхийн өнцөг булан бүрээс ойролцоогоор 200 сая хүн үзсэн байна.
Манай улсын байгалийн өвөрмөц тогтоц бартаат замын уралдаанд хамгийн тохиромжтой байдгийг зохион байгуулагчид онцоллоо. Энэ жилийн уралдаанд оролцох бүх тамирчид Монгол Улсын үндэсний үнэт зүйл, бахархал, хүсэл тэмүүллийг шингээж нэгдсэн стратегийн хүрээнд боловсруулсан “GO MONGOLIA” брэндийг сурталчилж байгаагаараа ач холбогдолтой болох юм.
Тиймээс Монгол улсын Шадар сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын Комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан “ SILK WAY RALLY” буюу “Торгоны зам” олон улсын ралли уралдааныг зохион байгуулахад бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Мөн олон улсын ралли уралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дараах үүрэг чиглэл өглөө.
  • Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Өвөрхангай аймгууд “Торгоны зам” олон улсын авто ралли уралдааныг зохион байгуулах дэд ажлын хэсэг байгуулж, ажлын төлөвлөгөө боловсруулах
  • Улаанбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Төв аймагт отоглох газар байгуулах байршлыг тогтож, бэлтгэл ажлыг хангах
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баян-Өлгий аймгийн Цагааннуур хилийн боомтоор нэвтрэх ажлыг зохион байгуулах
  • Тамирчдын эрүүл мэндэд анхаарч, эрсдэлийг тооцож ажиллахыг ЭМЯ, ОБЕГ, ЦЕГ, БХЯ-д үүрэг болголоо.
Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулах нь ОХУ, Монгол хоёр орны аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэх, ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлэх, Монгол Улсыг Олон улсад сурталчлах ач холбогдолтой юм. Тиймээс ажлын хэсгийн бүрэлдэхүүн уялдаа холбоотой ажиллаж бэлтгэл ажлыг сайтар ханган, тамирчдын аюулгүй байдалд онцгойлон анхаарахыг зөвлөлөө.
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11