2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Үр ашигтай төсөл амжилт олох магадлалтай. Ганц өөртөө бус хамтран ажилласан хүмүүстээ талархал илэрхийлэхээ мартуузай. Бусдыг магтан сайшааж баярлуул. Таны гэр бүлд халуун дулаан, дотно уур амьсгал ноёлно. Халуун дулаан уур амьсгалыг аль болох удаан тогтоон барихын тулд жижиг сажиг гомдлуудаа март.
Үхэр: Энэ үед хууль дүрэм, дэг журмаас болж тэвчээргүй зан гаргалгүй, болгоомжтой байгаарай. Хэрвээ ямар нэг хууль журмыг зөрчих юм бол бүх юм буруугаар эргэнэ. Хуурмаг чиг хандлагууд таныг зовоож эхэлнэ. Гэрээ хэлэлцээр болон худалдах, худалдан авалт хийх үйл ажиллагаа сайн хяналт шаардана. Судалгаа шинжилгээний ажил хийж байгаа бол одоо дахин сайн нягталж туршихад тохирсон үе.
Ихэр: Энэ өдөр бараг бүхий л зүйлийг амжуулж чадна. Хуримтлуулсан мөнгөө хэрэгтэй байгаа эд зүйлс худалдан авахад зарцуулахыг танд зөвлөж байна. Хайр сэтгэлийн хэлхээ холбоо улам батажна. Өнөөдөр амьдралаа өөрчлөхөөр шийдэж магадгүй. Ихэнх цаг хугацааны турш гол зүйлээ л бодож, төвлөрч ажилла.
Мэлхий: Хамтрагч нартайгаа уулзалт зохион байгуулах эсвэл найзуудаараа цугларах зэрэг төлөвлөгөө гаргах өдөр. Өнөөдөр од эрхсийн хандлагаар та өөрийгөө илэрхийлэхдээ гайхамшигтай уян хатан байж харилцааг дээд зэргээр тогтоох болно. Аливаа ажлыг нарийн тооцоолж бүгдийг зөв зүйтэй зохион байгуулах хэрэгтэй. Эв найртай, зохион байгуулалт сайтай байх нь таны хувьд тийм ч хэцүү зүйл биш байна.
Арслан: Бусдад та сайхан сэтгэгдэл төрүүлж чадна. Гэрээ хэлэлцээрийг сайн явуулах боломжтой үе. Мөн хамтран ажиллах саналуудаас сонголт хийх хэрэгтэй болно. Энэ үед хамтрагчаа зөв сонго. Гай газар дороос гэдэг үгийг санаж, сайн төвлөрч сонор сэрэмжтэй бай. Ухаан санаагаа төвлөрүүлж чадвал өөрийн зорьсон үйл хэрэгтээ амжилт гаргана.
Охин: Аз сорих хүслээ дар. Эрсдэлтэй зүйлд хожигдох магадлал өндөр. Санамсаргүй байдлаар гэнэтийн зардал гарах нигууртай байна. Энэ өдөр өөрийгөө бүрэн хянахыг хичээ. Янз бүрийн салбарт тогтвортой амжилттай хүмүүстэй найз нөхөрлөлийн холбоо тогтоох боломж гарна. Аливаа харилцаанд өөрийгөө зөв илэрхийл. Худал жүжиглэлт хэнд ч таалагдахгүй.
Жинлүүр: Өнөөдөр тодорхой чиглэл сонгож ажиллах нь маш чухал. Мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхээр байнга урагш тэмүүлж бай. Эргэж буцсан шийдвэр шинэ ажил эхлэхэд таатай нөлөөлөхгүй. Амьдралын нөхцөлөө өөрчлөх боломж гарна. Хүүхдүүдийн хүмүүжлийг анхаарахад тохиромжтой цаг. Өнөөдөр хуучин түнштэйгээ учраа олбол ажилд сайн нөлөө үзүүлэх болно.
Хилэнц: Өнөөдөр оюун санаагаа шинэ түвшинд хүргэхийг зөвлөе. Гэхдээ ямар нэг зүйлд гаднын нөлөөнөөс болж хэт автах магадлалтай. Хэрэв танд удсан өр төлбөр байгаа бол хурдан салахын тулд болж бүтэх бүхнийг хий. Эрүүл мэнд анхаарлын төвд байх ёстой. Зөв эмчилгээ сувилгааг цаг алдалгүй хийлгэвэл таны эрүүл мэндэд төдийгүй гадаад өнгө үзэмжид сайнаар нөлөөлнө.
Нум: Уран бүтээлч хүмүүс мөрөөдлөө биелүүлэхэд нэг шат ахина. Зохиол бүтээл тань шагнал авах магадлалтай. Мөн бусад мэргэжлийн салбарт ч өөрийгөө нээн харуулах, хөдөлмөрөө магтуулах боломжтой. Бага гэхгүй хүссэн зүйлээ зоригтой хий. Ямар ч үед ажил амралтыг хослуулах нь ашигтай байна.
Матар: Хувийн амьдралд нөлөөлөхүйц үйл явдал болно. Өдрийн турш өндөр ачаалалтай байвал бие махбод хямарч магадгүй. Инженер техникийн ажилтай хүмүүс энэ өдөр болгоомжтой бай. Найз нөхөдтэйгөө, гэр бүлтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөвөл сэтгэл санаа эерэг болж, ажлын эрч хүч ундарна. Бусдаас шалтгаалсан алдаа танд ирэх магадлалтай.
Хумх: Бусдад бүх нууцаа дэлгэхээс болгоомжил. Даруухан байж өөрийн амжилтыг олонд бүү зарла. Энэ нь таныг хар цагаан хэл ам, атаархлаас хамгаална. Арилжаа наймаа хийх, хэрэгцээтэй худалдан эд зүйл худалдан авах зэрэгт тохиромжтой өдөр.
Загас: Таны амьдралыг өөрчлөх нөхцөл байдал үүснэ. Харин танд тууштай байдал дутагдаж магадгүй. Өнөөдөр чухал гэж бодсон шийдвэрүүдээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч байж гаргасан нь дээр байх. Үйл явдалд хөнгөн хуумгай байдлаар хандах , бусдыг үл ойшоох нь нэр хүндийг тань сэвтүүлэх шалтгаан болно. Хэдий ихээхэн мөнгөний хэрэгцээ гарсан ч өөрийнхөө боломжид тохирох алхам хийгээрэй.