Фото зургийг | MPA
2025 оны 4 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 800 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс:
- эмнэлэгт - 193
- гэрээр - 37
- эдгэрсэн - 570
- сэжигтэй-38
- хавьтал - 11.539 байна.
Улаанбаатарт 405, Хэнтий 6, Өмнөговь 168, Дундговь 87, Баянхонгор 6, Төв аймагт 6, Архангай аймагт 2 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эх сурвалж
| ХӨСҮТ
|