ХӨСҮТ болон ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: 2025 оны хоёрдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын 24-ний хооронд Улаанбурханы батлагдсан 800 тохиолдол бүртгэгдлээ. Бүртгэгдсэн тохиолдлуудаас 570 нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Үржлийн тохиолдлыг авч үзэхэд Улаанбаатар хот, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Баянхонгор, Архангай, Төв аймгуудад бүртгэгдэж байна. Эдгээр 800 тохиолдлын тав нь гадны улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн. Насны хувьд 10-14 насныхан дийлэнх хэсгийг эзэлж байна. Бидний анхаарал хандуулах хэсэг вакцинд хамрагдах нас нь болоогүй нэгээс доош насны хүүхдүүд дунд бүртгэгдэж байна. Улсын хэмжээнд голомтын хариу арга хэмжээ авч ажиллаж байна. 800 тохиолдлын ойрын хавьтал 11539 хүнийг тодорхойлж, тандалт судалгааг холбогдох байгууллагууд хийж байгаа.