Dark Light
Нийгэм | 2025-04-25

ХИМИЧИН ДАЙЧИД ЖОЛООНЫ ДАМЖААНД СУРАЛЦАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Батлан хамгаалахын сэргэлт” бодлогын хүрээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн хугацаат цэргийн алба хаагчид цэргийн эрдэмд суралцахын сацуу хувь хүний хөгжил, мэдлэг боловсролд чиглэсэн сургалтуудад хамрагдсаар байна. Тэд алба хаах хугацаандаа англи хэл, компьютерын анхан шатны мэдлэгтэй болж, монгол бичгээр уншиж, бичиж, жолооны В ангиллын дамжаанд суралцан жолооч болж, нийгэмд эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүд эзэмшиж байна. Хошууч генерал Ч.Самбуугийн нэрэмжит Алтангадас одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийнхан энэ жишгээр хугацаат цэргийн алба хаагчдын сургалтуудыг тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явуулж байгаа бөгөөд үүнийг дагаад сургалтыг үр дүнтэй, хүртээмжтэй, шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулахад анхаарч байгаа ажээ. Жолооны В ангиллын дамжааг Ч.Батдорж даргатай “Номун баялаг” авто сургууль зохион байгуулж байгаа бол англи хэлний анхан шатны сургалтыг дэслэгч Б.Үнэнсайхан, монгол бичгийн сургалтыг ахлах ахлагч М.Мөнхчимэг болон Э.Молор-Эрдэнэ нар удирдан явуулж байна. Монгол бичиг, англи хэлний сургалтууд шувтрах талдаа орсон, суралцагч нарын идэвх оролцоо өндөр байсан, долоо хоног тутамдаа шалгалт авч, мэдлэгийг нь бататгасан талаар сургагч багш нар онцолж байв. Суралцагч нараас түрүүч А.Бат-Орших, дэд түрүүч Ч.Гарьд, байлдагч Т.Сансар-Эрдэнэ нар цэргийн алба хаах хугацаандаа өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлж байгаад үнэхээр их баяртай байна. Халагдаад жолооны дамжаанд суралцана даа гэж бодож байсан минь цэргийн албанд ирснээр биеллээ оллоо. Англи хэлээр өөрийгөө чөлөөтэй танилцуулж, зохих түвшиндээ ярилцаж, кино үзэж, монгол бичгээр алдаагүй бичиж чаддаг болсноо бахархан өгүүлж байсан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11