Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 440 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгаж байна. Зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтсэний 6 нь хүүхэд буюу 4-12 насны бага насны хүүхдүүд өртөж хохирсон байна.
Иймд иргэд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ баримталж, гарц гарамд ойртон ирэхдээ хурдаа хасаж анхаарал болгоомжтой явахыг, мөн эцэг эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.