Монгол бол хүүхэд залуусын орон. Монгол бол хүүхдийн парк нь хүртэл хүүхдэдээ ээлгүй орон. Хүүхэд олныг төрүүлбэл одон өгдөг ч оронд нь цэцэрлэг, сургууль, тоглоомын талбайг нь булаадаг орон. Улаанбаатар паркт бүдүүн том нохой 10 настай охиныг газар унаган зууж, “Ах аа, эгч ээ” гэж аврал эрж байхад гурвын гурван насанд хүрсэн хүн биш хүн жишим ч үгүй өнгөрөөд явчихдаг орон. Дата дууссан тул ажиллаагүй гэж хэлсэн камерууд нь даргаа ирэнгүүт бичээд унадаг орон. Хүзүүвчтэй эзэнтэй нохойг тавиад явуулсан, хүүхэд айдастай хүйдэстэй үлдсэн.
Нийгэм | 2025-04-26
Сэтгэгдэл бичих