Dark Light
Нийгэм | 2025-04-26

МОНГОЛ, УНГАР ИРГЭДИЙГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол, Унгар иргэдийн хичээл зүтгэлийг Монгол Улсын төр, засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус шагналыг дараах иргэдэд ёслол хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө.
 “Алтан гадас” одонгоор: 
• Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яамны хэлмэрч, Унгар дахь Монголчуудын холбооны тэргүүн асан Чулуунбатын Энхбат, 
• “Зилибал” компанийн захирал, Унгар Улсын Гранд гольфийн холбооны Ерөнхийлөгч Тогмидын Цэрэндулам, 
• Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, 
• Унгар-Монголын найрамдлын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, Биокомбинат үйлдвэрийн химийн инженер асан Шууш Иштван, 
“Найрамдал” медалиар: 
• Монгол судлаач Фүреди Золтан нар болно.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11