Dark Light
Нийгэм | 2025-04-26

УРАНЫ ДЭРГЭД ТӨРСӨН АЛТАН БОТГО

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image
“Зөөвч-Овоо” ураны уурхайн дэргэд Зөөвч-Ус хэмээх газарт нутагладаг тэмээчин О.Эрдэнэсумъяа “Алтан ботго”-ны эзэн болсон байна. Эднийх энэ жил 40 толгойтой 40 ботго хүлээж авсан. 250 тэмээ нь 250 толгойтой, 250 уушгитай юм байна. Дөрвөн үе дамжин “Алтан ботго”-ны эзэн, аймаг, сумын аварга малчид юм. Яг дэргэд нь нутагладаг айлын мал өсөж үржээд байхад Улаанбаатараас ирсэн хөлсний тэмцэгчдийн уранд хордсон мал, амьтан унаж өгөөд байдаг уу? 
Эрхэлсэн тодорхой ажилгүй, төсөл хөтөлбөр гацааж, баялаг бүтээгчдийг саадаг хөлсний эх орончид малчдын эсрэг мэдээллийн аллага явуулж, хов цуурхал тарааж, амин зуулгыг нь хорлосоор байна. 8 толгойтой мал төрсөн гэнэ лээ, эх оронч зээр давхиж яваад ураны уурхайг хараад яг Ангууч шиг годройтоод ойчсон гэх зэрэг хар пиарын хамгийн том хохирогчид нь нутгийн малчид юм.
Ингэхэд уранд хордсон мал, зээр, хүн бүхнийг яаж ийгээд олдог, лабораторийн дүгнэлтээр биш лайвын бичлэгээр тогтоогоод байдаг хөлсний эх оронч, төлбөртэй жагсагчид өөрсдөө нүд нь гялалзаад, үс нь цэнхэртээд яваад байдаг нь ямар учиртай юм бол оо? Зүгээр л асуусан юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11