БИЛГИЙН ТООЛЛЫН 30 2025.04.27 / НЯМ ГАРАГ
ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР УЛААН БАР ӨДӨР
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Наран ургах, шингэх: 05:41-19:59
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Төмөр
Аргын тооллын дөрөвдүгээр сарын 27, Адьяа гараг. Билгийн тооллын 30, Шийдэм одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 05:41 цагт мандан, 19:59 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангаргаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.