2025 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Амралт ажлыг зөв хослуулж чадвал сайн. Хэрвээ таны хайртай хүн хувийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаа бол харилцан буулт хийж, бие биеэ сонсохыг од эрхэс зөвлөж байна. Санхүүгийн боломждоо тохирох худалдан авалт хийх боломж гарна. Хууч өвчин хүндрээгүй ч дахиж сэдэрч болзошгүй.
Үхэр: Идэвхтэй амьдарч, ухаалаг алхам хийхийг од эрхэс танд зөвлөж байна. Мөн амрах, эрч хүчээ нөөцлөх талаар ч давхар тооцоол. Энэ өдөр чухал яриа хэлэлцээрийн хийх, бусадтай санал солилцоход тохиромжгүй. Хэн нэгэнд өөрийн үзэл бодлоо тайлбарлан итгүүлэхийг оролдох нь таатай үр дүнд хүргэхгүй. Хотоос гадагш салхинд гар. Амжихгүй бол ядаж л ойр зуур салхил. Цэвэр агаар таны тархийг сэргээнэ.
Ихэр: Эрүүл мэндээ сайжруулах, хорт зуршлаасаа салахад тохиромжтой цаг үе. Ажлын их ачааллаас мэдрэлийн ядаргаа тусч, эрч хүчгүй болно. Өөрийн боломжийг бодит нөхцөлд байдалтай жишиж үз. Өмнөө хэт том зорилт бүү тавь. Жижиг бэрхшээлийг тоохгүй байх зориг хэрэгтэй үе.
Мэлхий: Санаа зовоож байсан асуудлаа шийднэ. Өнөөдөр ямар нэг амлалт, андгай тангарагт бүү итгэ. Хурдан шаламгай байдал танд хамгийн сайн туслагч болно. Архаг өвчин хүндрэх магадлалтай байна. Амралт сувиллын газар амрахаар одооноос төлөвлө. Хайр сэтгэлийн харилцаанд тохиолдох үйл явдал танд таалагдахгүй бололтой. Гэр бүлийн дулаан уур амьсгалын шалтгаан нь та өөрийн бодол санаагаа шударга байдлаар илэрхийлэх чадвар байна.
Арслан: Хол газраас сонирхолтой мэдээ хүлээн авна. Хувийн амьдралд өөрчлөлт гарах тул үүнд бэлэн бай. Хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаа шалтгаан нь таны өөртөө итгэлгүй байдлаас болж магадгүй. Хайрын романтик харилцаандаа эелдэг байж, хамтрагчтайгаа бүх сэтгэл зүрхээ хуваалцах нь сайн ойлголцох үндэс болно.
Охин: Ганцаардмал байдалд орохоос болгоомжил. Хангалуун тансаг амьдрахын төлөө зарим зүйлийг золиослох хүсэл төрнө. Хамгийн гол нь хууль зөрчихгүй, эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй байх хэрэгтэй. Од эрхэс таныг ажлын ачааллаа зохицуулж сайн амарч хооллож байх нь чухал гэдгийг сануулж байна.
Жинлүүр: Сайн төвлөрч чадвал ямар ч ажилд өөрийгөө бүрэн зориулах боломжтой болно. Таны сэтгэл санааг тайвшруулах сонирхолтой зүйл байвал түр ч болтугай өөрийгөө амраагаарай. Энэ нь таныг гол зүйлд сайн анхаарлаа хандуулахад сургана. Өнөөдөр гэр бүлийнхээ ая тухыг хангах боломж олдоно. Эрүүл мэндээ анхаар. Хоол боловсруулах эрхтэн муудаж болзошгүй.
Хилэнц: Үр хүүхдүүдийнхээ хүсэл эрмэлзлийг сонсож, өөрийн боломжоор дэмжээрэй. Тэдэнд өөрийнхөөрөө байх боломж олго. Гол нь тэдэнтэй илэн далангүй ярилц. Хувийн харилцаагаа сайжруул. Бусдад өөртөө итгэх хүч олоход нь тусалж дэмж. Ойр дотнын хүмүүс бие биедээ туслах үе. Гэнэтийн зочин төдий л таатай санагдахгүй өдөр бололтой.
Нум: Өдөр болгон хийдэг үйлдлээсээ өөр зүйл хийж үз. Нам гүм газар байхыг хүсвэл өөрийн оюун санааг сонсож, дотоод тайвшралыг олж чадна. Зарим хүмүүс өвөрмөц арга хэмжээнд оролцох хүсэлтэй байна. Ямар нэг аргаар өөрийгөө бага ч болов өөрчлөх гэж оролдоод үз. Өнөөдөр биеийн дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй байвал илүү эрч хүчтэй болно.
Матар: Эрх чөлөөтэй, бие даасан байх бололцоо гарна. Гэхдээ та амьдрал хамгийн чухал зүйл юу болох талаар эргэцүүлж бодох хэрэгтэй болно. Яаруу сандруу шийдвэр бүү гарга. Үнэ цэнтэй зүйлээ өнөөдөр үнэлэхгүй байж мэднэ. Хөнгөн хуумгай явдлаас зайлсхий. Ханиад томуу болон халдварт өвчнөөс сайн сэргийлэх хэрэгтэй.
Хумх: Өөрийн дотоод сэтгэл, хүсэл сонирхлыг сонс. Зарим үед дүүлэн нисэх эр зоригтой бай. Залуу хүмүүс хувийн амьдралаа өөрчлөх шийдвэр гаргах бол өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч байгаарай. Хайр дурлалын гэнэтийн романтик учрал тохиолдож магадгүй. Ганц бие хүмүүс хайрын болзоонд барих гэнэтийн бэлгээ бодож ол. Та ямар нэгэн онцгой нөхцөл байдалд ихээхэн эрч хүчээ харуулах боломжтой.
Загас: Хувийн амьдралд эргэлзээтэй байдал үүснэ. Хайртай хүн тань танд эргэлзэнэ. Хүүхдүүдийнхээ хүмүүжлийг биечлэн анхаар. Тэд муу зүйлд уруу татагдаж мэдэхээр байна. Амралтын өдрөө хэвшсэн байдал, ажил хэргээс хол өнгөрүүл. Үүнийг зохицуулахад та сэтгэл гаргавал амьдрал тань амар хялбар болно.