Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын номын үзэсгэлэнд Монгол Улсын төлөөлөл анх удаа оролцож байна. Монгол Улсын Хэвлэлийн үйлдвэрүүд, хэвлэн нийтлэгчдийн холбоо (МХҮХНХ) энэхүү үзэсгэлэнд 102 орчим нэр төрлийн 300 гаруй бүтээлүүдээр оролцож АНЭУ болон Булангийн орнуудын уншигчид, ном сонирхогчид, мэргэжлийн байгууллагуудад Монгол Улсаа сурталчилж, Монголын түүх, өв соёл, зан заншил, уламжлал, байгаль орчин, ан амьтдын талаарх бүтээлүүдийг танилцуулж буй юм.
Нийгэм | 2025-04-27
Сэтгэгдэл бичих