Хошууч генерал Алтангэрэлийн Думбурайн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, Дотоодын цэргийн 805 дугаар анги нь жил бүр уламжлал болгон Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран “Нийтийн Монгол" бөхийн барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жил Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхт 80 жилийн тэгш ой тохиож улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг өнөөдөр /2025.04.27/ “Монгол Бөхийн өргөө”-нд амжилттай зохион байгуулж байна.