Dark Light
Нийгэм | 2025-04-27

МОНГОЛ СУДЛААЧ ЭРДЭМТЭДТЭЙ УУЛЗАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Унгар Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны төлөөлөл Өтвөш Лорандын нэрэмжит ЭЛТЭ их сургуулийн “Монгол ба Төв Ази судлалын тэнхим”-ийн харьяа Монгол судлалын төвд зочилж, Др.Бирталан Агнэш тэргүүтэй монгол судлаач эрдэмтэд, багш, болон монгол хэл, соёлыг судлан суралцаж буй магистрант, докторантын оюутнуудтай уулзаж, монголын өв соёл, уламжлалт ёс заншлын талаар ярилцлаа. 
Өтвөш Лорандын нэрэмжит ЭЛТЭ их сургуулийн “Монгол ба Төв Ази судлалын тэнхим”-ийн харьяа Монгол судлалын төв нь Европ тивд үйл ажиллагаа явуулж буй хамгийн анхны Монгол судлалын төвийн нэг бөгөөд Унгар дахь Монгол судлал 19 дүгээр зууны үеэс эхлэлтэй гэж үздэг. Эдүгээ Унгар Улсад монгол судлаач 40 гаруй эрдэмтэн байдаг бөгөөд энэ нь монгол судлаачдын тоогоор бүс нутагтаа тэргүүлэх үзүүлэлт юм.
ЭЛТЭ их сургууль нь монгол хэл, монголын түүх, соёлтой холбоотой иж бүрэн судалгаа, шинжилгээний сургалт явуулдаг бөгөөд энэ чиглэлээрх мэргэжлийн зэрэг, диплом олгодог Унгар Улс дахь ганц их сургууль юм. 
Уг сургуулийн монгол судлалын чиглэлээр 100 гаруй оюутан төгссөн бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд Унгар, Хятад, Казахстан зэрэг улсын 18 оюутан суралцаж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00