2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Санхүүгийн асуудлаа шийдэх ажилтай хүмүүс тун анхааралтай бай. Олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо бусдын үг үйлдлийг зөв ашиглах үе. Бусадтай үзэл санааны зөрчлөө бүү хурцатга. Ажил хэрэгч хүмүүсийн гол анхаарлыг худалдаа арилжааны нөхцөл байдал татна. Янз бүрийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын онцлогуудыг судалбал амжилт олно.
Үхэр: Од эрхсийн нөлөөгөөр сониуч зан, уран сэтгэмж сэргэнэ. Шинэ дур сонирхолдоо хөтлөгдөн нууц далд зүйл илрүүлэх магадлалтай. Энэ нь таныг ер бусын энерги, эрч хүчээр цэнэглэнэ. Цагаа зөв зарцуулахыг од эрхэс зөвлөж байна. Зайлшгүй шаардлага гарсан ч ажлын ачааллаа багасга. Эрүүл мэндээ анхаар. Өвчин тусахгүйн тулд илүү болгоомжтой бай.
Ихэр: Ажил хийхэд тааламжгүй өдөр. Хөрөнгө оруулалт хийх эсвэл томоохон худалдан авалтад бодолтой оролц. Ажил дээр хөл хөдөлгөөн ихтэй байх бололтой. Гаднын нөлөө төлөвлөөгүй ажил хэрэг, гэнэтийн үүрэг даалгавар оногдуулна. Ажилдаа алдаа гаргахгүйн тулд эелдэг боловсон харьцаа, арвич хямгач байхыг сурч ав. Мөн туршлагатай мэргэжилтнүүдийн зөвлөгөөг сонсох хэрэгтэй.
Мэлхий: Энэ өдөр төлөвлөгөө гаргаж, шаардлагатай ажлаа эрэмбэлж жагсаа. Хэрвээ чухал нөхцөл байдалд шийдвэр гаргахдаа санаа хоёрдоод байвал хэд хоног хүлээх нь хамгийн зөв арга болно. Зарим нэг зорилго тань хүрэх хэмжээндээ хүрэхгүй байсан ч хэзээ нэгэн цагт биелнэ гэдэгт итгэ.
Арслан: Өөдрөг хүмүүс ч худал саналд хууртахаас болгоомжил. Сайхан өнгөнд хуурталгүй, саруул ухаанаар давж гарах үе. Өнөөдөр зарим харилцаа таны сэтгэлийг шаналгаж болох тул илүү ухаалаг бай. Гэр бүлийн амьдралд жижиг сажиг чирэгдэл учирна. Асуудлыг шийдэхийн тулд цаг зав гарга.
Охин: Ихэнх охины ордныхон энэ үед аминч байдал, шунал тачаалын шалгуурт өртөх бололтой. Нэгэнт үүссэн асуудалд таны гаргасан алдаа, үйл ажиллагааны эмх цэгцгүй байдал нөлөөлөх тул буруу бүгдийг бусдаас хайх хэрэггүй. Санаачилга гаргаж чадахгүй байдлаас үүдсэн таагүй байдалд орохгүйн тулд идэвх гарга. Өнөөдөр цаашдын ажил хэрэгт чухал нөлөө үзүүлэх шинэ найз нөхөдтэй болж магадгүй.
Жинлүүр: Ойр дотнынхонтойгоо учраа ололцсон хүн ажилдаа амжилт олно. Ингэснээр хувийн амьдралд ч амар тайван байдал ирнэ. Танилын хүрээгээ тэлж, хэрэгтэй мэдээлэл цуглуул. Энэ өдөр та бусдад хэрэггүй болсон мэт санагдаж болно. Эрч хүчээ сэлбэж, өдөр тутмынхаа ажлаа тайван хийх боломжийг олох бэлтгэлээ хангах хэрэгтэй.
Хилэнц: Дээд шатны байгууллагатай харьцах, хамт олныг хамарсан үйл ажиллагаа явуулахад тохиромжтой үе. Гэхдээ өнөөдөр ямар ч ажлыг төлөвлөгөөтэйгөөр гүйцэтгэхгүй бол барьц алдах үе тохиох эсвэл үр дүн муутай өнгөрөх магадлалтай. Од эрхсийн нөлөө хөрөнгөд оруулалт хийх, удаан хугацааны гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг үйл ажиллагааг дэмжих болно.
Нум: Ажил амьдралын байр сууриа дээшлүүлэх хүсэл тэмүүлэл их байна. Гэхдээ өнөөгийн нийгмийн өнгө мөнгө шаардсан орчин өөртөө хэрэгтэй эсэхэд эргэлзэнэ. Аз жаргалгүй бол баян байх нь чухал бус санагдана. Мөн хүссэндээ хүрэхийн тулд шаардагдах золиос хэтэрч болохгүйг бодоорой. Амьдралыг зөв талаас нь үнэлэх нь өөрөөс чинь л хамаарна. Хааяа өөрийнхөө сэтгэл зүрхийг сонсож амьдралаа эергээр төсөөлөх нь танд итгэл үнэмшил өгч явах замыг заана.
Матар: Од эрхсийн зохилдлогооноос болж таагүй зүйлс тохиох тул сэтгэлийн хатаар даван туулах хэрэгтэй байна. Ур чадварыг тань сорих үйл явдал болно. Муу зүйл бодож санавал таагүй үр дүн ирж болзошгүй. Энэ үед таны ажлын туршлага, мэргэжлийн ур чадварыг сорих үйл явдал болно. Эрүүл мэндэд асуудал гарч магадгүй тул болгоомжтой бай.
Хумх: Хий хардлага нь хэрэггүй маргаанд хүргэх магадлалтай. Үл ойлголцлоос болж гэр бүлд зөрчил үүснэ. Зөн совин болон ухаалаг зан том алдаа хийхээс хамгаална. Бусдад өгөөмөр ханд. Хайр сэтгэлдээ сэтгэл хангалуун байвал жил хэрэг тань ч бүтэмжтэй сайн байна. Нойр муудаж, хар дарсан зүүд зүүдлэх магадлалтай.
Загас: Эргэн тойрондоо бий болсон үл ойлгогдох асуудлыг шийдвэрлэхэд манлайлан оролц. Дотнын хүмүүс болон найз нөхдийн хооронд үүссэн хурцадмал байдлыг намжаах үйлсэд татагдан орох ч магадлалтай. Гэхдээ хов живээс холуур байх нь таны нэр хүндийг өсгөнө. Сэтгэлийн шаналлаа даван туул. Уйтгартай, нэгэн хэвийн ажил хийж буй хүмүүс бүгдийг түр ч атугай хаяхад сэтгэл зүйгээ бэлд.