Dark Light
Нийгэм | 2025-04-27

МОНГОЛ СУРГУУЛИЙН ҮСЭГЛЭЛИЙН БАЯРТ ОРОЛЦОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Унгар Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны төлөөлөл “Гүем” монгол сургуулийн үсэглэлийн баярт оролцов. Унгар дахь Монгол иргэдийн санаачилгаар “Гүем” сургуулийг 2023 онд байгуулсан бөгөөд эдүгээ 26 хүүхэд суралцаж байна. Улс орны ирээдүй болсон хүүхдүүд өнөөдөр үсэглэлийн баяраа хамтдаа тэмдэглэлээ. 
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Үндэстний үнэлэмж хөтөлбөр II, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод хилийн чанад дахь монгол сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилтыг тусган хэрэгжүүлж байна. 
Энэ хүрээнд Гадаад харилцааны яам болон Унгар Улсад суугаа ЭСЯ-ны зүгээс “Гүем” сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэхэд санхүү, техник тоног төхөөрөмжийн дэмжлэг туслалцаа үзүүлж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00