Dark Light
Нийгэм | 2025-04-28

ОЙРЫН ӨДРҮҮДЭД САЛХИ ШУУРГАТАЙ, СЭРҮҮХЭН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | MPA

2025 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 07-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байна.

Хур тунадас: 28-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29,30-нд Хангайн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 05 дугаар сарын 01-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд нутгийн төв хэсгээр, 05-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 29-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн салбар уулсаар, 05 дугаар сарын 01-нд говийн бүс нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус дулаан, өдөртөө +10...+15 градус дулаан байна. 30-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 05 дугаар сарын 01-нд нутгийн өмнөд хэсгээр дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 05 дугаар сарын 04-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 05 сарын 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4...-9 градус хүйтэн, бусад хэсгээр -2...+3 градус дулаан, өдөртөө +10...+15 градус дулаан байна.


Эх сурвалж | УЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00