2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Бусдад итгэж тодорхой эрсдэл гарах шаардлага үүснэ. Гэхдээ та эргэн тойрныхонтойгоо сайхан харьцаатай байх чадвартай байна. Хэрвээ тусламж эсвэл зээл авахыг хүсэж байгаа бол өнөөдөр үүнийг хий. Өнөөдөр юу хийвэл зохистой байгааг сайн хянах хэрэгтэй. Өөрийн давуу талаа харуулж чадна.
Үхэр: Энэ өдрийн таагүй хандлага олон хүнтэй хэл амаа ололцохгүй байх эсвэл бодсон төлөвлөгөөг өөрчлөхөд хүргэж мэдэх юм. Ойр дотнын хүнийхээ хэрэгтэй зөвлөгөөг сонсох хэрэгтэй бололтой. Ийм нөхцөлд л хүмүүстэй бүрэн дүүрэн ойлголцоно. Хэрэв та ажлын их ачаалал байгаа бол чөлөөт цагаараа сайн амарч, өөрийгөө тайвшруул. Ганц бие хүмүүс хэн нэгэн хүнтэй танилцах магадлал өндөр байна. Энэ харилцаа цаашдаа гүнзгийрч магадгүй бололтой.
Ихэр: Ажлыг хойш бүү тавь. Шаардлагатай бүх гэрээ хэлэлцээрт шийдвэр гарга. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд асуудал бий болно. Буруу ойлголт, хуурамч явдал, бүтэшгүй санаа тохиолдоно. Гэсэн ч бүү бууж өг. Өөрийн баталсан үнэт бодол санааг сайн хамгаал. Эрүүл мэндээ хамгаалж урьдчилсан сэргийлэх үзлэг хийлгэ.
Мэлхий: Хуулийн, төрийн байгууллагатай харьцахад таатай өдөр. Ямар ч ажилд онцгой хүчин чармайлт гаргах хэрэггүй. Хэчнээн хичээсэн ч үр дүн нь ч шалихгүй байна. Санхүүгийн тодорхойгүй байдалд орж магадгүй бөгөөд төлөвлөсөн орлого тасалдсанаас асуудал үүснэ. Ажилдаа бүх анхаарлаа хандуул. Таныг сорьсон бэрхшээлийг нэр төртэй даван туул.
Арслан: Өнөөдөр олон хүмүүстэй зөрчилдөж магадгүй. Шударга зан зарим үед өөртөө төвөг удах ч үзэл санаандаа үнэнч бай. Ямар ч нөхцөл байдлаас гарахдаа зөв арга замыг хэрэглэх хэрэгтэй. Эрх мэдэлтэй хүмүүстэй үүссэн маргаантай асуудлыг шийдвэрлэх бол илүү таатай үе хүртэл хойшлуулсан нь дээр байх.
Охин: Одоогийн байр суурь хадгалж байх арга олох хэрэгтэй болно. Урьдчилан тооцоолох чадвар амжилтад хүргэнэ. Төлөвлөгөө зөв байсан бол урт хугацааны ажлын үр дүн таатай байх өдөр болно. Өнөөдөр олон сарын турш хийсэн зүйлээ гүйцээж дуусгах боломж байх бололтой. Зарим хүмүүс хураасан мөнгө хөрөнгөө сайн хадгалах талаар олон арга зам судлах хэрэгтэй болно.
Жинлүүр: Тохиолдлын хүмүүст бүү итгэ. Энэ өдөр бодол санаагаа ариусгах, эерэг энергийг хүлээн авах хэрэгтэй. Хөнгөн хийсвэр байвал бүх юмс холилдож, ямар ч зүйлийг төлөвлөх боломжгүй байна. Олсон мөнгөнийхөө тодорхой хэсгийг хадгалах дадалтай бол. Үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөж шинэ салбарт ажиллах хэрэгтэй болж магадгүй.
Хилэнц: Ихэнх хүмүүст шинэ санаа болон хэрэгжих цагаа хүлээсэн гайхамшигтай төлөвлөгөөнүүд их байгаа юм шиг санагдана. Гэхдээ гадаад нөхцөл байдалд ихэнх нь тохирохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөр. Залуу хосуудын харилцааны бат бөх болон үнэнч хувиралтгүй эсэхийг шалгах сорилт тулгарна. Бие биеэ зөв бөгөөд сайнаар мэдэрдэг гэр бүлүүд амьдралын ямар ч сорилтыг даван гарна.
Нум: Та өөртөө зөв шаардлага тавих өдөр. Удирдах ажил хийдэг нумынхан үйл ажиллагааны зорилгоо зөв тодорхойлоход гол анхаарлаа чиглүүлэх байх. Хүн бүрээс эмээлгүй өөрийн үзэл бодлоо хамгаалах хэрэгтэй болно. Үйл ажиллагаагаа элдэв олон ажилд самгардуулалгүй бүтээлч зүйлд чиглүүлбэл таатай үе байна.
Матар: Мэргэжлийн ур чадвараа зөв гаргавал алсдаа ашигтай бизнес эрхлэх боломж олгож магадгүй. Энэ үед анхаарлаа илүү төвлөрүүлэх нь санасан үр дүндээ хүрэхэд тусална. Гэрээ хэлэлцээр, зуучлалын үйл ажиллагаа үр ашигтай байна. Ингэж чадвал ажил хэрэгч чанаруудаа дээшлүүлж, бодсон санаснаа биелүүлэх болно.
Хумх: Эрүүл мэндээ хамгийн чухалд тавих үе. Эрүүл агаарт биеийн тамираар хичээллэх нь нэн тааламжтай байна. Таны оюуны ч биеийн ч эерэг хандлага өсөн нэмэгдэнэ. Эрч хүчээ суралцах, өсөн дэвжих үйлсэд чиглүүлбэл зохилтой. Өнөөдөр таны зүрх сэтгэл оюун ухаантайгаа зөв хослох шаардлагатай.
Загас: Эд материал хэт шүтэж амьдрахаа өөрчил. Саад бэрхшээлээс болоод хамт ажиллагсад болон дарга удирдлагатайгаа санал зөрнө. Гэхдээ эрч хүчээ зөв зарцуулсан гэрээ хэлэлцээр амжилттай болно. Зарим ажил хэрэг бүтэл муутай байх тул гол асуудалдаа анхаарлаа төвлөрүүл. Хайр сэтгэлийн харилцаанд эргэлзээтэй нөхцөл байдал тулгарна. Хөнгөмсөг харилцааны араас бүү хөөцөлд.