Хөвсгөл аймгийн Мөрөн сум Элст долдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Мөрөн” орон нутгийн өмчит ХХК-ийн худалдааны төвд 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний 21:00 цагийн үед гал гарч, шатсан. Худалдааны төвд түрээсээр үйл ажиллагаа эрхэлж байсан 260 гаруй худалдаачид хохирсон.

Өнөөдөр Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болов. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд “Шинэ Мөрөн” худалдааны төвийн 5.2 тэрбум төгрөгийн хохирлыг Улсын онцгой комиссоос гарган хохирлыг шийдвэрлэх тухай мэдээлсэн байна.