Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр17:56 цагт Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороонд Богд уулын оройд гал түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Нийслэлийн ногоон бүс хуурайшилтын зэрэг ихтэй байгаа тул иргэдийг ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.