Монгол Улс Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө тогтооно гэж Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Лхагва гарагт мэдэгдсэн талаар БНХАУ-ын төрийн мэдлийн Синьхуа агентлаг уламжиллаа.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрх мэдлээ урвуулан ашигласан болон авлигын хэрэгт буруутгагдсаны дараа нэр төрөө сэргээх зорилгоор албан тушаалаасаа огцрох бодолтой байгаагаа зарласнаас хойш нэг хоногийн дараа Ерөнхий сайд ийнхүү мэдэгдэл хийсэн байна.
Мөн Лхагва гарагт Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчийн огцрох хүсэлтийг хүлээн авах эсэх эцсийн шийдвэрийг Улсын Их Хурал гаргадаг болохыг Синьхуа мэдээндээ онцолжээ.
ТАТАР МАЙДАР







Улс төр



