Чөлөөт бөх болон Сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 14-22-ны хооронд Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо амжилттай үргэлжлэн явагдаж байна.
"Нурсултан-2019" ДАШТ-д манай бөхчүүд одоогийн байдлаар 3 ХҮРЭЛ медаль хүртсэн бөгөөд Б.Болортуяа, Б.Шоовдор, С.Батцэцэг нар хүрэл медалийн эзэн болоод байна.
Өнөөдөр эхний барилдааныг 86 кг-ын жинд ОУХМ Оргодолын Үйтүмэн хийлээ. Тэрбээр эхний тойрогт Польшийн З.Барановскитай барилдаж 3:3 харьцаатай ялагдал хүлээв. Хэдийгээр манай бөх 3:1 харьцаагаар тэргүүлж явсан ч сүүлийн 30 секундэд 2 оноо алдан, сүүлийн оноогоор хожигдлоо. Түүний өрсөлдөгч Финалд шалгарвал түүнд дагах барилдаан гарна.
Бямба гараг September 21: FS: 61-79-86-97 кг
61 кг Түмэнбилэгийн Түвшинтулга
79 кг ОУХМ Д.Гомбодорж
97 кг Өлзийсайханы Батзул тус тус дэвжээнд гарч барилдана.